94_Easy-Resize.com

Тойм

Их эзэн Чингис Хааны өлгий нутаг болох Монгол улс нь соёлын баялаг, өв уламжлал ихтэй газар юм. Нийт хүн амын тал хувь нь хөдөө орон нутагт өвөг дээдсийнхээ үнэ цэнэ, ёс заншлыг хадгалан амьдарч байна.

Хот суурин газар болон аж үйлдвэрлэлийн хурдацтай өсөлт нь хүрээлэн буй орчны амьдрах орчныг доройтуулаад зогсохгүй амьдралын уламжлалт хэв маягт сөргөөр нөлөөлж байна. Гэр хороололд амьдарч буй хүмүүс, цахилгаан станцууд, үйлдвэрүүд нь түүхий нүүрсийг их хэмжээгээр түлснээр Улаанбаатар хот болон бусад суурин газруудад маш их агаарын бохирдлыг үүсгэдэг.

053856_a13a8165ddd94290961fa4b5b783502b-mv2
053856_e54709c2059843289c786bca56c6486c-mv2

Ойгүүдэл, бэлчээрийн доройтол мөн үр тариа болон хадлангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр онгон газрыг хагалах болсон нь салхи болон борооноос үүдэлтэй хөрсний элэгдлийг нэмэгдүүлсэн. Малын тоо хурдацтай өссөнөөр сонгогдсон бүс нутагт бэлчээрийн даацын хэтрэл үүсэж байгаа нь бас нэг асуудал болж байна. 2016 он гэхэд нийт газар нутгийн зөвхөн 5% нь ой модтой үлдсэн байна.

Эдгээр асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор “Монгол Хийморь” орон нутгийн иргэдийн холбоо (ОНИХ) ТББ нь Архангай аймагт 2014 онд байгуулагджээ. Бид байгаль орчныг хамгаалах, орон нутгийн иргэдийн амьжиргааны төвшинг дээшлүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Эко аялал жуулчлал

Эко аялал жуулчлал нь орон нутгийн иргэдийн сайн сайхан байдлыг дэмжин орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгон ажиллаж байна. Бид олсон орлогоороо хуулиар хамгаалагдсан газар нутгаа хамгаалахад тусалдаг.

Манай жуулчны баазыг зорьсноор та уламжлалт нүүдэлчдийн амьдралын хэв маягтай танилцахаас гадна Архангай аймагт хийж буй бидний байгаль хамгааллын үйл ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүй ойлголттой болох юм.

Байгаль хамгаалал

Монгол Хийморь ТББ нь нүүрсний хэрэглээг халж био түлш нэвтрүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулах зорилготой ажиллаж байна.

Био түлш

Архангай аймгийн тулгамдаж буй асуудлуудын нэг нь хууль бусаар мод бэлтгэх явдал юм. Бид био түлш үйлдвэрлэх замаар ойг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах зорилготой ажиллаж байгаа билээ. Энэхүү био түлшний үйлдвэр нь дотоодын түлшний тогтвортой байдлыг хангахыг зорьж байна.

Олон нийтийн сургалт, оролцоо

Орон нутгийн иргэдийн холбооны гишүүдийг био түлшний үйлдвэрлэл болон аялал жуулчлалын сургалтанд тогтмол хамруулна.