Ready to find out more?

Drop us a line today for a free quote!

Архангай аймгийн 8 өдрийн аялал

Өдөр 1

Монголд тавтай морилно уу. Таныг Улаанбаатарт байрлах буудлаас тань очиж аваад Архангай аймгийг зорих аялал эхэлнэ. Өдрийн цайгаа замдаа зооглоод их элсний тасархайд түр зогсож тэмээ эсвэл морь унах боломжтой. Үдээс хойш Архангайн “Могойн гол” жуулчны баазад ирмэгцээ та нутгийн малчидтай хамтран өөрийн хоноглох Монгол гэрээ барьж амарна.

Өдөр 2

Шинэ өглөө адал явдлаар дүүрэн байх болно. Та нүүдэлчин айлд зочлон үндэсний төрөл бүрийн цагаан идээг амсаж, хийлцэж, үнээ сааж, сүү хөөрүүлж болно. Үдээс хойш та хүрээлэн буй байгаль орчинтойгоо танилцан алхаж тус амралтын бааздаа хоноглох болно.

Өдөр 3

Өглөө нь та уулын оройд гарч үзэсгэлэнт байгальтай танилцана. Хөтөч танд нохой зээх, буга, бор гөрөөс, шилүүс, чоно зэрэг амьтдыг харуулах боломжтой. Монголд бараг устаж байгаа тарвагыг байгалийн нөөц хамгааллын хөтөлбөрийн хүрээнд энэ бүс нутагт дахин нэвтрүүлсэн байгаа. Үдээс хойш та нүүдэлчин соёлтой танилцаж амьтад хооллох, сарлаг хариулах болно. Мөн малчид био нүүрс хийхийг сонирхоно. Энэ нь орон нутгийн ойн хамгаалагчдыг хамарсан байгаль хамгаалах ажлын нэг хэсэг юм. Орой нь тус бааздаа хоноглоно.

Өдөр 4

Өглөөний цай уусны дараа баруун хойд зүгт аялалд гарч Чулуутын гол, Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур гэх мэт үзэсгэлэнт газруудаар зочилж нуурын дэргэд амралтын баазад хоноглох болно.

Өдөр 5

Буцах замдаа Тайхар чулуу үзэж, Цэцэрлэг хотод Зая Бандида гэгээний нутгийнхан болон Монголын ард түмний шүтлэгтэй, бурхантай Булган уул, гандан хийд, аймгийн музейгээр зочлоод орой нь жуулчны бааздаа очиж хононо.

Өдөр 6

Могойн гол жуулчны баазаас Цэнхэр сумын халуун рашаан руу мориор аялна. Уг аялал нь ойролцоогоор 3.5 цаг үргэлжлэх ба үдээс хойш орчинтойгоо танилцан, халуун рашаанд орж алжаалаа тайлах боломжтой.

Орой нь тус амралтын газар хоноглох болно.

(*хэрвээ морь унаж чадахгүй бол унаагаар үйлчилнэ)

Өдөр 7

Тус жуулчны баазаас зүүн зүгт Өвөрхангайн аймгийн Хархорин суманд байрлах түүхэн болон байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж Чингис Хааны эртний нийслэл хот Хархорин, Буддын шашны төв байсан Эрдэнэ зуу хийд, Хархорин музейгээр зочилно. Орой нь та Хархорин дахь гэр амралтын газар хооллож амрах болно.

Өдөр 8

Аяллын сүүлчийн өдөр Хархориноос Хөшөө Цайдмын музейгээр зочлоод 6-8-р зуунд цэцэглэн хөгжиж байсан Түрэгийн эзэнт гүрний Билгэ хаанд зориулсан ариун дурсгалын цогцолбортой танилцана. Үүний дараа бид Улаанбаатар хот руу хөдөлж таны байрлаж буй буудалд тань хүргэж өгөх болно.

Тухайн багцад: жолооч, орчуулагч, нүүдэлчин айлаар зочлох, морины хөтөч, морь унах, жуулчны бааз, өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол, музейн татвар, үндэсний парк болон авто-замын татвар, бензин зэрэг багтсан.

Багцад ороогүй зүйлс: Видео, гэрэл зургийн татвар, уух зүйлс болон гар цайлгах мөнгө багтаагүй болно.