Ready to find out more?

Drop us a line today for a free quote!

Архангай аймгийн 5 өдрийн аялал

Өдөр 1

Монголд тавтай морилно уу! Архангай аймгийн Цэцэрлэг хот руу аялан “Могойн гол” жуулчны баазад ирнэ.

Өдөр 2

Шинэ өглөө адал явдлаар дүүрэн байх болно. Та нүүдэлчин айлд зочлон үндэсний төрөл бүрийн цагаан идээг амсаж, хийлцэж, үнээ сааж, сүү хөөрүүлж болно. Үдээс хойш та хүрээлэн буй байгаль орчинтойгоо танилцан алхаж тус амралтын бааздаа хоноглох болно.

Өдөр 3

Цэнхэрийн халуун рашаан руу мориор аялна. Уг аялал нь ойролцоогоор 3.5 цаг үргэлжлэх ба халуун рашаанд орж алжаалаа тайлах боломжтой. Орой нь тус амралтын газар хоноглох болно.

Өдөр 4

Хархорин болон Эрдэнэ Зуу хийдрүү аялна. Орой нь амралтын баазад хоноглох болно.

Өдөр 5

Хөшөө Цайдам музейгээр зочлон Өгий нуураар дайрч Улаанбаатаарын зүг хөдөлнө.

     Багц :      

  • 1 хүний: $1050
  • 2 хүний: $610
  • 3 хүний: $460
  • 4 хүний: $390

Тухайн багцад: жолооч, орчуулагч, нүүдэлчин айлаар зочлох, морины хөтөч, морь унах, жуулчны бааз, өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол, музейн татвар, үндэсний парк болон авто-замын татвар, бензин зэрэг багтсан.

Багцад ороогүй зүйлс: Видео, гэрэл зургийн татвар, уух зүйлс болон гар цайлгах мөнгө багтаагүй болно.